“Р.Чойном” 13 боть ном уншигчдын гарт очив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргасан “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт өнөөдөр боллоо.
Р.Чойномын уран бүтээлийн өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Өд” сан нь 2000 оноос эхлэн нэрт найрагчийн зохиол бүтээлийг хэвлэж эхэлсэн юм. Түүнээс хойш 25 цуврал ном хэвлэсэн учир тэдгээр номоо ботилох хэмжээнд хүрсэн гэж үзээд уг 13 боть номыг бүтээжээ.
Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Ганболд, “Р.Чойном найрагчийн мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд бид түүний зохиол бүтээлийг нэгтгэсэн 13 боть ном бүтээх ажлаа эхэлж, энэ онд дуусгаж байна. Бид номоо бүтээхдээ өөрийнх нь гар бичмэлээс буулгах гэж их хичээсэн. Энэ явцдаа ойролцоо нэртэй шүлгүүдийг нь хольж бичих явдал байсныг гар бичмэлтэй нь тулгаж, цэгцэлсэн. Судалгаанаас үзэхэд найрагчийн маань 1800 гаруй бүтээл бий. Үүнээс өмнө нь ганцхан удаа хэвлэгдэж түүнээс хойш дахин хэвлээгүйн улмаас мартагдсан зохиол бүтээлийг нь номондоо оруулсан. Хос цомгийн тухайд эхний цомгоо “Эрх чөлөө” гэж нэрлэсэн. Найрагчийн маань хүсэл мөрөөдөл, зохиол бүтээлийнх нь цаад мөн чанар нь эрх чөлөөний дуулал болж байсан учраас ийнхүү нэрлэсэн. Р.Чойном 1969 онд хэцүү нэртийн хаалга татах болсон шалтгаан нь “Уур минь хүрч байна шүлэг”. Тиймээс хоёр дахь цомгоо ийн нэрлэсэн. Цомогт П.Цэрэндагва, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам нарын манай урдаа барьдаг нэртэй уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойгоор Р.Чойном найрагчийн шүлгүүдийг мөнхөлсөн” гэв.
Номын тухайд I-II боть нь шүлэг, III-IV боть нь найраглал, V-VI боть нь шүлэглэсэн тууж, роман, VII-VIII боть нь өгүүллэг, тууж, роман, IX боть нь орчуулгын бүтээл, X боть нь захидал, XI боть нь дурсамж, хууч яриа, XII боть нь сурвалжлага, ярилцлага, XIII боть нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй аж.
Эдгээр ботийг СГЗ, яруу найрагч Д.Цэдэв, Л.Дашням, Ж.Нэргүй, Л.Нямаа, зохиолч А.Шартолгой, доктор С.Байгальсайхан, судлаач О.Содномпил, "Өд" сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар шүүж редакторлажээ.

Ж.Болор