Д.Амарзаяа: “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд 11 ажилд 75 сая төгрөг төсөвлөсөн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Амарзаяатай “Ач санах” дэд хөтөлбөрийн талаар ярилцлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ жил 75 сая төгрөг батлагдаад байгаа юм.
-Хөтөлбөрийг боловсруулахдаа ахмадуудын санал, хүсэлтийг хэрхэн тусгасан бэ?
-Мэдээж ахмадуудад чиглэсэн хөтөлбөр учраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ахмадын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан. Мөн 24 багийн 1200 орчим ахмад оролцсон хэлэлцүүлэг өрнүүлсэн. Орхон аймаг 8500 ахмадтай. Сүүлийн арван жилд ахмадын тоо 30 хувиар өссөн. Иймд ахмадуудад чиглэсэн хөтөлбөр, бодлого боловсруулах шаардлага гарсан. Хэлэлцүүлгийн үеэр гарсан ахмадуудад зориулсан чөлөөт цагийн талбай байгуулах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хөтөлбөрт тусгасан.
-“Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Хамгийн гол нь төрөөс ахмадуудад үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч байна. Дээрээс нь хэвтрийн болон асаргаанд байдаг, хүнд нөхцөлд амьдардаг ахмадуудын судалгааг гаргана. Ингэснээр мэдээллийн сан үүсгэнэ. Энэ онд “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 75 сая төгрөг батлагдаад байна.
-Энэ онд хийгдэх ажлуудаас дурдахгүй юу?
-Юуны өмнө ахмадуудыг “Медипас” эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн үзлэг оншилгоонд хамруулахад 25 сая төгрөг зарцуулахаар боллоо. Дээр хэлсэн 8500 орчим хүнийг бүгдийг нь нэг жилийн дотор эрүүл мэндийн үзлэгт хамруулж амжихгүй тул насны шатлалтайгаар жил, жилд нь хувааж хамруулна. Бас мэдээллийн сан бүрдүүлэх судалгааны ажил хийгдэхээс гадна ахмад, дунд, залуучуудын “Гурван үеийн” чуулган хийхээр бэлтгэл хангагдаж байна. Мөн баг бүрт улиралд нэг удаа ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд хөтөлбөрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Уг ажлыг тухайн багийн Засаг даргын ажлын албадтай хамтран зохион байгуулна.

Б.Оюун-Эрдэнэ