Нийслэлийн 83 дугаар цэцэрлэг 24 цагаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2017-06-21 18:06:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг 4 цагийн сургалтын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч нээлтийн үйл ажиллагаагаа хийсэн бөгөөд нийт 8 бүлгийн 200 хүүхдийн хүчин чадалтай аж. Цэцэрлэгийн гал тогоог орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөр хангахаа салбарын яам илэрхийлээд байгаа юм байна. 
Н.Туяа
相关新闻