Нутгийн удирдлагын ордныг камержуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын захирамжаар нутгийн удирлагын ордонд нэвтрэх журам шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нутгийн удирдлагын ордны гадна болон дотор талыг бүрэн камержуулж дууслаа. Ингэснээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, ажилчдын аюулгүй бадлыг хангах, харуул хамгаалалт сайжрах, мөн ажилчдын ажлын бүтээмж дээшлэх гээд олон талын ач холбогдолтой юм.
“Орон нутгийн удирдлагын ордон бол өндөр дэг журамтай, маш сайн хамгаалалттай байх ёстой. Засаг даргын захирамжаар батлагдсан нутгийн удирдлагын ордонд нэвтрэх шинэ журманд дэг журам, ёс зүйн хэд хэдэн өөрчлөлт орсноос биш иргэдээ хааж боосон зүйл байхгүй. Бид аль болох иргэддээ хүндрэл багатайгаар үйлчлэхийг зорин ажиллаж байна. Нөгөө талаар, энэхүү ордноор үйлчлүүлж байгаа иргэд ч маш хүндэтгэлтэй хандах ёстой. Ер нь дан ганц үүдний хамгаалагч хамгаалалт, зохицуулалтын ажлыг хийнэ гэдэг хэцүү. Аймгийн нутгийн удирдлагын ордонд төр захиргааны удирдах болон гүйцэтгэх бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Урьд нь хулгай орох, бичиг баримт алдагдах, согтуу иргэд дураараа орж гарах гээд багагүй асуудал үүсдэг байсан. Бид энэ бүх эрсдлийг бууруулахын тулд энэхүү камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр харуул хамгаалалт, аюулгүй байдал талаасаа болон ажилчдын ажлын бүтээмж дээшилнэ гэж үзэж байгаа. Мөн хурлын зааланд болж буй бүх үйл ажиллагааны бичлэгийг хадгалан үлдэж, архивлах бүрэн боломжтой боллоо...” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч. Энхцэцэг хэллээ.
Уг ажилд нийт 9,8 сая төгрөг зарцуулжээ.

Т. Одончимэг