Боловсролын салбарыг шинэчлэхэд багш нарын үүрэг, оролцоо чухал гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ болон Монголын багш нарын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Монголын багш нарын холбооны ерөнхийлөгч Б.Жадамба нар гарын үсэг зурав.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хэлэхдээ,“Боловсролын шинэчлэлийг зөв зохистой хэрэгжүүлэхэд боловсролын салбарын тулгамдсан асуудал, багш нарын идэвх оролцоо, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үнэлгээ, эрүүл мэнд, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх гээд багшийг тойрсон төр, нийгмээс зохих түвшний анхаарал тавьж чадахгүй байгаа асуудлуудыг шийдэх боломжийн талаар хамтарч ажиллана. Мөн боловсролын салбарыг Монголын онцлогт тохирсон, дэлхийн хөгжлийн хандлагыг тусгасан салбарын үзэл баримтлалын гол суурь зарчмыг боловсруулахад багш нарын оролцоо, мэдлэг туршлага, санал бодлыг тусгахад чиглэж байна. Элсэлт, төгсөлт, сургалт, сурах бичиг, сургалтын зохион байгуулалт, менежмент зэрэгт багш нарын оролцоо хамгийн чухал. Хичээлийн шинэ жилийн эхэнд Монголын багш нарын холбоотой хамтран ямар ажил хийх талаар нийт багш нарт, боловсролын салбарынханд бодлогын чиглэлээ хүргэнэ” гэв.
Монголын багш нарын холбооны ерөнхийлөгч Б.Жадамба, “БСШУС-ын шинэ сайд боловсролын салбарыг шинэчлэхэд багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, боловсролын шинэчлэл, чанарыг сайжруулах, сургууль, багшийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах болсонд талархал илэрхийлье. Боловсролын шинэчлэлийн гол түүчээ нь багш нар байдаг. Салбарын яамтай хамтарч боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэхэд идэвхтэй оролцохыг нийт багш нарт уриалж байна” гэв.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Монголын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч Н.Болд, Монголын багш нарын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэцэгээ, Монголын багш нарын холбооны УЗ-ийн гишүүн Н.Лхагва нар байлцав.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр