Монголын ойн хөнөөлт шавьжтай тэмцэх арга технологи дэлхийн жишигт нийцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-06-23 13:27:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Ойн албаны Ой хамгааллын хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн, шавьж судлаач Карен Ридлей Монгол орны ойн хөнөөлт шавьжтай тэмцэж буй арга технологи дэлхийн жишигт нийцсэн гэсэн дүгнэлтийг БОАЖЯ-нд өгчээ.

Тэрбээр ойн доройтол, хомдслоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилго бүхий “UN-REDD+” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15 хоногийн хугацаанд Монгол орны ойн хөнөөлт шавьжтай хэрхэн тэмцэж буй үйл ажиллагаатай танилцав. Энэ хугацаанд тэрбээр ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, устгалын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн, судлаачтай уулзаж, туршлага солилцсон юм. Мөн Архангай, Булган, Сэлэнгэ, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд ажиллажээ.

Ч.Ариунболд
相关新闻