Монгол, Вьетнамын өсвөрийн шатарчид тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн МҮЭ-ийн соёлын төв ордонд үргэлжилж байна.
Энэ удаагийн Зүүн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур, Тайвань, Гонконг, Монгол гэсэн 10 орны нийт 452 тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тэмцээнийг Монгол болон Вьетнамын баг, тамирчид тэргүүлж байна. Тэмцээнийг Монголын шатрын холбоо, БСШУСЯ, Гадаад харилцааны яам, БТСГ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнийг дэмжигч байгууллагаар “Алтан Жолоо” групп хамтран ажиллаж байна.

“Алтан Жолоо” групп нь 25 жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд Азийн өсвөрийн шатарчид болон Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа баг, тамирчдаа дэмжин энэ нэр хүндтэй тэмцээнийг ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.

Д.Өлзий