Өсвөрийн бөхчүүд Иранд хүч сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ираны Чехбехар хотноо зургадугаар сарын 28-30-нд зохион байгуулах чөлөөт бөхийн “Ядегар Имамын цом” олон улсын өсвөр үеийн тэмцээнд манай тамирчид өрсөлдөнө.
Тус тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хөвгүүд нийт 10 жинд хүч, ур чадвараа сорих юм.
Манай улсаас Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлага дор 42 кг-д М.Мөнхтөгөлдөр (Налайх, Мөнхийн хүчтэн), 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д Б.Буянтогтох (БТСДуС), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д Б.Сундуйжадамба (Өвөрхангай), 76 кг-д Т.Бөхчулуун (Багануур, Хөх Эрчис) хөх, 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул) нар оролцоно.
Манай баг тамирчид маргааш Ираныг зорино. Гурав дахь удаагийн энэ тэмцээнд Монгол, Иран, Азербайжан, ОХУ, Киргизстан, Армен, Болгар, Беларусь, Гүрж, Унгар, Италийн өсвөр тамирчид оролцохоор мэдүүлгээ илгээжээ.

Д.Өлзий