Сүхбаатарт санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал авах ажиллагаа Сүхбаатар аймгийн хэмжээнд 59 санал авах байранд хэвийн үргэлжилж байна. Нийт 39208 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.
Өчигдөр буюу 06 дугаар сарын 25-нд зөөврөөр санал авах ажил явагдсан. 1022 сонгогч зөөврөөр саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 967 нь саналаа өгчээ. Зөөврийн санал хураалттай холбоотой ямар нэгэн алдаа, зөрчил илрээгүй гэнэ.
“Өглөөний 07 цагаас хойш Сүхбаатар аймагт санал авах ажиллагаа хэвийн эхэлсэн. Мөнххаан сумын төвийн санад авах байрны иргэний бүртгэлийн принтерт гэмтэл гарч, хэвлэхгүй болсон тул хэвийн болгохоор бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Нийт 59 санал авах байранд 62 санал тоолох төхөөрөмж ажиллаж байна. Нөөцөнд дөрвөн төхөөрөмж байгаа. Бид сонгуулийн явц болон ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагуудад мэдээлэх болно. Мөн аймгийн Цагдаагийн газартайгаа хамтран бүх санал авах байруудад байнгын хамгаалалтыг ажиллуулж байна...” гэж аймгийн Сонггуулийн хорооны дарга Ж.Түвшинжаргал хэлээ.
Сүхбаатар аймагт сонггууль зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулахаар 234,5 сая төгрөг хуваарилагджээ.

Т. Одончимэг