МОНЦАМЭ агентлаг архив, албан бичиг хөтлөлтийн улсын үзлэгт "А" үнэлгээ авав
МОНГОЛЫН МЭДЭЭАрхив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад явуулсан улсын хэмжээний үзлэгээр МОНЦАМЭ агентлаг амжилттай оролцож, "А" үнэлгээг авчээ.
Энэ сарын сүүлээр тус агентлагт архив, албан бичиг хөтлөлт, төрийн байгууллагын зохион байгуулалтын байдлыг үзэж, шалгах ажлын хэсэг ажилласан юм. "Манай хамт олон 2009 оны улсын үзлэгт ч амжилттай дүн үзүүлж байсан. Энэ удаагийн үзлэгээр "А" буюу "Маш сайн" гэсэн үнэлгээ авлаа. Энэ үзлэг, үнэлгээний мөрөөр МОНЦАМЭ агентлагийн архив, албан бичиг хөтлөлтийн ажлыг улам сайжруулах, амжилтаа бататгах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үзлэгт амжилттай дүн үзүүлэхэд идэвхтэй ажилласан ажлын хэсгийнхнийг ч даргын тушаалаар урамшуулсан" гэж тус агентлагийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр ярилаа.
Ж.Батсайхан