Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлэгээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг хийж эхэллээ.
Их цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд оролцож байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын 50 метр газрыг, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асаах аж. Мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад бүрэн хяналт тавих бөгөөд цэвэрлэгээ хангалтгүй хийсэн газруудад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах аж.

Б.Заяа