Найм дахь удаагийн “Тамирчдын өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2017-07-01 09:32:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Спортын салбарынхан “Тамирчдын өдөр”-ийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд Найм дахь удаагийн “Тамирчдын өдөр”-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд тэмдэглэх  юм.

 Арга хэмжээнд Тив, дэлхий, олимпийн аваргууд, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, спорт хороод, хүчний байгууллагууд оролцох бөгөөд энэ үеэр урлаг, спортын олон арга хэмжээ өрнөх аж.

 Тодруулбал орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах эл өдрийн хүрээнд  Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэхээс гадна нийтийн бүжиг, дартс, граунд гольф, олс таталт, нисдэг таваг, ширээний шагай, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг спортын 10 орчим төрлөөр тэмцээн зохион байгуулах юм байна.
Мөн үеэр  үр бүтээл, өндөр амжилт үзүүлсэн шүүгч, тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшуулах юм.

Б.Заяа 
相关新闻