100 шахам зээр харангадаж үхжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
	Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт, тэр тусмаа зээр сүрэглэдэг нутгаар хэт халж, хур бороо орохгүй байгаагаас үүдэн 95 зээр үхсэн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Зээрийн сэгнээс элдэв төрлийн халдварт өвчин тархаж болзошгүй тул нэн даруй устгал хийсэн байна.
Түүнчлэн газрын тосны талбайд тээвэрлэлт хийдэг хоёр ч компани хамтран ус задгайлах ажил явуулж, харангадаж сульдсан зээрнүүдийг усалж эхэлжээ. Тэд одоогоор газрын тосны 19, 21-р талбайгаас 30-40 км-ийн зайд дөрвөн усан сан байгуулж, нэг усан санг дунджаар 30 тн усаар дүүргэж байгаа ажээ. Тэд ид халууныг дуустал энэхүү сайн дурын ажлаа үргэлжлүүлэх юм.
Харин тус аймгийн БОАЖГ-аас шаардлагатай газарт шуурхай ажиллаж, малчдыг худгийн онгоцоо устай орхиж хэвшихийг уриаллаа.
Түүнчлэн газрын тосны талбайд тээвэрлэлт хийдэг хоёр ч компани хамтран ус задгайлах ажил явуулж, харангадаж сульдсан зээрнүүдийг усалж эхэлжээ. Тэд одоогоор газрын тосны 19, 21-р талбайгаас 30-40 км-ийн зайд дөрвөн усан сан байгуулж, нэг усан санг дунджаар 30 тн усаар дүүргэж байгаа ажээ. Тэд ид халууныг дуустал энэхүү сайн дурын ажлаа үргэлжлүүлэх юм.
Харин тус аймгийн БОАЖГ-аас шаардлагатай газарт шуурхай ажиллаж, малчдыг худгийн онгоцоо устай орхиж хэвшихийг уриаллаа.
	Д.Дэлгэрмаа
                
                
                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    