Ахмадын үндэсний сурын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-05 09:58:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ахмадын үндэсний сурын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт сурын төв талбайд болж шилдгүүдээ тодруулав.

Жил бүр баяр наадмын өмнө зохион байгуулдаг энэ тэмцээнд эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш насны 30 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм. Ахмадын харваанд эрэгтэй 75 метр, эмэгтэй 65 метрийн зайнаас хана, хасаа 40 сум тавьдаг.

Тэмцээнд эрэгтэйчүүдээс Улсын мэргэн, спортын мастер Б.Батбаатар 30 оноогоор нэгдүгээр байр, Хүндэт мэргэн, спортын мастер Д.Санжаасүрэн 29 оноогоор хоёрдугаар байр, Спортын мастер П.Гармаа 28 оноогоор гуравдугаар байр, Хүндэт мэргэн, спортын мастер 27 оноогоор дөрөвдүгээр байр, Спортын мастер Жамбалдорж 27 оноогоор  тавдугаар байрыг тус тус эзлэв.

Харин эмэгтэйчүүдээс Даяар дуурсах дархан мэргэн Х.Оюунчимэг 34 оноогоор нэгдүгээр байр, Аймгийн мэргэн, спортын мастер Д.Цэцэгмаа 30 оноогоор хоёрдугаар байр, Даян мэргэн Д.Энхтунгалаг 29 оноогоор гуравдугаар байр, Улсын мэргэн Д.Цэцэг 29 оноогоор дөрөвдүгээр байр, Спортын мастер Бямбасүрэн 28 оноогоор тавдугаар байр тус тус шалгарсан.

Д.Өлзий
相关新闻