Орхон аймагт 37 мянга 326 иргэн саналаа өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад Орхон аймгийн хэмжээнд 43 хэсгийн хороо ажиллаж санал хураалтыг амжилттай зохион байгууллаа. Эдгээрт төрийн 400 гаруй алба хаагч томилогдон ажилласан юм.
Орхон аймгийн хэмжээнд 66920 иргэн санал өгөхөөс 37326 иргэн саналаа өгч ирц 55.78 хувьд хүрлээ. Нийт хэсгийн хорооноос санал авах 4 байранд ирц хүрээгүй байна. Аймгийн хэмжээнд ажилласан 43 хэсгийн хорооноос 21-т нь хяналтын тооллого явууллаа. Эдгээрийг улс төрийн намуудын төлөөллийг байлцуулан сугалж тодруулах юм.

Б.Оюун-Эрдэнэ