Шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-10 15:56:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд Хүй долоо худагийн зүлэг ногоон дэвжээнээс гарааны зурхай руу хөдөллөө.

Гарааны зурхай руу нийт 59 хурдан шүдлэн хөдөлсөн. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын уяач Ч.Отгонбаатарын хээр болон зээрд үрээ, А.Алтанхуягийн хээр үрээ, Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ зэрэг шигшмэл хурдан хүлгүүд хурд хүч, шандасаа сорих юм.

Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ  авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг. Иймд Шадар сайд У.Хүрэлсүх хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгсөн билээ. Энэ жил хяналт, шалгалт сайн байгаа учраас харьцангуй цөөн тооны морьд хөдөлж байгааг Хурдан морины салбар хорооноос мэдээлэв.

Шүдлэн 14 км-ийн зайнаас эргэх юм.

Ч.Ариунболд
相关新闻