Ойрын өдрүүдэд бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2017-07-16 12:46:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 17,18-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай түр зуурын бороо орно. 
 
Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх нь. 17-18-нд говийн бүс нутгаар халуун байх боловч, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх урьдчилсан мэдээ гарчээ.
 
Өчигдөр Архангай, Булган, Завхан, Хөвсгөл аймгийн нутагт түр зуурын бороо орсон байна. Өнөөдрийн хувьд Завхан, Хөвсгөл, Булганы өмнө хэсэг, Архангай аймгийн баруун хэсгээр орж байна. Энэ бороо зүүн хойшоо чигтэй байгаа учраас түймэр гарч байгаа бүсүүдээр маргаашнаас дайрах магадлалтай.
 
Улсын хэмжээнд олон түймэр гарч байгаатай холбогдуулж Ус цаг уурын байгууллагаас үүл буудахаар бэлэн байдлаа хангасан ч тэр бүр буудах хэмжээний үүл манай улсын нутаг дэвсгэрт хараахан орж ирэхгүй байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ярьлаа.
Б.Туул
相关新闻