Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ.
Эмгэнэлд, "Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын “Когалымави” компанийн иргэний агаарын тээврийн онгоц осолдсоны улмаас 200 гаруй зорчигч иргэн амь үрэгдэж, найрсаг оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг харамсан хүлээн авлаа.
Монгол Улсын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу" гэжээ.