Чингэлтэй дүүрэг нийтийг хамарсан цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүрэг нийтийг хамарсан цэвэрлэгээний ажлыг 7,11,12,15,16,17,18,19 дүгээр хорооны 160 иргэнийг хамруулан зохион байгуулж байна.
Дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу цэвэрлэгээний ажлыг энэ сарын 21-ний өдрөөс эхлүүлсэн байна. Цэвэрлэгээний ажил 10 хоног үргэлжилж, ирэх 7 хоногт дуусна.
Тус цэвэрлэгээний ажлыг зохион байгуулснаар ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангасны зэрэгцээ үерийн далан, гуу жалга, суваг шуудууг цэвэрлэн, улмаар гал түймэр, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж чадсан аж.
Б.Туул