“Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр “Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо.
Төслийг нээж НЗД С.Батболд “Энэхүү төслийг төр, хувийн хэвшил болон мэргэжлийн ТББ, холбоод хамтран хэрэгжүүлж байна. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хот Зүүн хойд Азийн аялал жуулчлалын хөгжлийн төв болох зорилгод хүрэхэд томоохон түлхэц үзүүлэх юм" гэлээ.
Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэгтэй ногоон байгуулж байгуулах юм. Гүйцэтгэгчээр “Бүти” компани ажиллаж байгаа эхний ээлжийг энэ оны арваннэгдүгээр сарын сүүлээр хүлээлгэж өгөх юм.

Ч.Ариунболд