Архангай аймагт шүлхий өвчний тандалт шинжилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Мал эмнэлгийн албаны лаборатори шүлхий болон бог малын мялзан өвчний тандалт шижилгээг 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хашаат, Өгийнуур, Цэнхэр сумдын малаас цусны дээж авч цусны ийлдсэнд вирусын бүтцийн бус уургийн эсрэг бием илрүүлэх өрсөлдөөнт ЭЛИЗА урвалыг тавьж үр дүнг нэгтгэж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх сумдын зургаан багийн үхэр, хонь, ямаа нийлсэн 780 малаас дээж авч бэлтгэн эхний 552 дээжийг шинжилжээ. Үр дүн нь сөрөг гарсан байна. Архангай аймаг малын шүлхий өвчний тухайд тайван бүсд ордог байна. Гэхдээ 2012 оноос хойш жил бүр шүлхийн тандалт шинжилгээг хийсээр иржээ.

Б.Гэрэлт-Од