Ирина Бокова:Шинэ замыг бүтээхийн тулд залуустай нэгдэхийг уриалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова илгээлт ирүүллээ.
Тэрээр илгээлтдээ, “Дэлхий ертөнц урьд өмнө хэзээ ч ийм залуу байгаагүй бөгөөд өдөр ирэх тусам залуужсаар байна. Аливаа нийгмийн хөгжил нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсээ хэрхэн асран хүмүүжүүлж, хэр зэрэг дэмжлэг үзүүлж байгаагаас шалтгаалдаг.
2015 онд дэлхий дээр 1,2 тэрбум залуус амьдарч байсан ба тэдгээрийн 600 сая нь эмзэг, зөрчилдөөнд нэрвэгдсэн орчинд амьдарч байв. Залуу хүмүүс зөрчилдөөн болон хүчирхийллийн хамгийн хүнд ачааг үүрдэг ба энхтайванд хүргэх тогтвортой шийдлийн нэн чухал хэсэг нь юм.
Бид дэлхий даяарх олон жишээг харж болно. Тухайлбал, Нөүша Кабават нь дүрвэгсдийн лагерьт зөрчилдөөн шийдвэрлэх чадваруудын талаар хичээл заадаг. Мондэй Коллинс нь хүүхэд цэрэг байсан бөгөөд урам зориг авахуйц энх тайвныг бүтээгч залуу юм. Надиехезка Паленция нь Колумбын энх тайвны үйл хэргийн төлөө ажиллаж буй хүний эрхийн залуу хуульч юм. Тэд бүгд ЮНЕСКО-ийн залуус нийгэмлэгийн гишүүд юм. Тэд бүгд дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгож байгаа залуу хүмүүсийн бодит жишээ бөгөөд тэднийг бид хүлээн зөвшөөрч, дэмжих хэрэгтэй.
Энэ бол хүчирхийлэл, хэт туйлшралыг таслан зогсоож энх тайвныг түгээн дэлгэрүүлэхэд эрэгтэй, эмэгтэй залуу хүмүүс, тэдгээрийн байгууллагуудыг татан оролцуулж хамтран ажиллах тухай НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн залуучууд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх 2250 тогтоолын гол үзэл санаа юм. “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн гол цөм нь залуучууд бөгөөд ЮНЕСКО тэднийг үр шим хүртэгсэд бус, харин орон нутгийн, үндэсний болон дэлхийн хэмжээнд удирдагчид хэмээн үзэж бүх талаар дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг хийж буй эмэгтэй, эрэгтэй залуусыг хөхиүлэн дэмжих орчныг бий болгох, энх тайван, яриа хэлцлийн язгуур үндсийг бэхжүүлэх, тэр дундаа зөрчил түрэмгийлэл болон хүчирхийлэлд автсан газар нутагт үүнийг эхлүүлэх ажил юм.
Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан олон улсын оролцогч талууд, засгийн газрууд, иргэний нийгэм, боловсролын хүрээлэн бид бүгд илүү энх амгалан нийгмийн төлөөх шинэ замыг бүтээхийн тулд эмэгтэй, эрэгтэй залуу хүмүүстэй хамтран нэгдэхийг уриалж байна” хэмээжээ.

Ж.Болор