Иргэд нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-08-15 17:42:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан О.Саранцэцэг, МУИС-ийн химийн инженерчлэлийн ангийн оюутан Ш.Балжинням, МУИС-Утга заохиолын ангийн оюутан Б.Намуунцэцэг нар  БЗД-ын 27 дугаар хороонд “Ирээдүй-БЗД” төслийг хэрэгжүүлж байна.

Оюутнууд хэлэхдээ, стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж хэрэглэх нь хөрсний бохирдлоос гадна эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөл учруулдаг гэсэн юм. Тухайлбал, халдварт шар, гар хөл амны өвчин зэрэг хавар намар бүрт ихэсдэг халдварт өвчин бохир жорлонгоос  үүдэлтэйг анхааруулж байлаа.

Төслийн хүрээнд нүх болон нүхний доторлогоог “Нутгийн шийдэл” сангийн санхүүжилтээр бүрэн шийдэж өгчээ. Иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж зааварчилгаа болгон 3 удаагийн сургалт явуулсан байна. Ингэснээр иргэд  хөрсөө бохирдуулдаггүй, эрүүл мэндэд хор хөнөөлгүй стандартад нийцсэн жорлонтой болсон нь төслийн үр дүн юм.  

Нийт гурван хэсгээс 10 айлыг сонгон авч 70 хувийн санхүүжилтийг үзүүлж 10 айл стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ.  

“Нутгийн шийдэл” сангаас дэмжин ажиллаж буй энэхүү төсөл Өмнөговь, Говь-Алтай, Орхон, УБ хот гэсэн байршилд хэрэгжиж байгаа юм.  
Ж.Болор
相关新闻