“Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар 46 хүн энгэрээ мялаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 100 жилийн тэртээх МҮЭХ эдүгээ 450 мянган гишүүнээр хүрээгээ тэлж, тэгш ойн баяраа амжилт бүтээлээрээ арвин угтаж байна.
Тэртээ 1917 онд байгуулагдсан тус байгууллага олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ҮЭ-ийн шилдгүүдээ тодруулж урамшуулав.
Тэртээ 1917 онд байгуулагдсан тус байгууллага олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ҮЭ-ийн шилдгүүдээ тодруулж урамшуулав.
Шагналыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар гардуулав.
МҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг 46 гишүүн хүртлээ. Энэ шагналыг 100 мянган төгрөг дагалджээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, "Монгол Улсын Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчныг бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж бэхжүүлэн хөгжүүлэхэд МҮЭ-ийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Аж үйлдвэр, атар газар эзэмших, үйлдвэржилтэд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Үе, үеийн гишүүддээ, ойн баярын мэнд хүргэж, аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдье” хэмээв.
Т.Есүхэйтөмөр