Цэцэрлэгүүд 3-5 настай хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-08-21 10:02:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдрөөс нийслэлийн цэцэрлэгүүдэд 3-5  настай хүүхдүүдийг  ажлын цагаар бүртгэж эхэллээ. Бүртгэл наймдугаар  сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм байна. 

Эцэг, эхчүүд бүртгүүлэхдээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбар болон  2 хувь цээж зураг, эцэг эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх, хуулбартай ирэх ёстой гэдгийг цэцэрлэгийн удирдлагууд хэлж байна.
Харин шинээр элсэн орж буй хоёр настнуудыг цахимаар http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар наймдугаар сарын 24-нийг хүртэл хийх юм.

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдана. Энэ нь өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин улсын хэмжээнд нийт 2200 ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. 14 цэцэрлэгийн барилгыг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад  оруулах аж. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана. Үүний 877  төрийн, төрийн бус өмчийн 545 цэцэрлэг байх юм.
 Б.Заяа
相关新闻