Цахилгаан авто машиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч буй утаа бий болгодог. Энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий.
Тиймээс автомашины яндангаас ялгарч буй хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргажээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санд 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна. Захирамж гарснаар байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэлийн замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм. Мөн цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулж, уг авто машины хэрэглээг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан мөрдөж эхэлнэ.
Одоогоор томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90 хувь нь цахилгаан болох судалгаа бий. Дэлхийн томоохон улсуудын хотуудын тээврийн хэрэгслийнх нь бүтцэд цахилгаан авто машины хэрэглээ өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм. Тухайн улс, хотын удирдлагууд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон хөнгөлөлт дэмжлэгүүдийг үзүүлж эхлээд байна. Улаанбаатар хот энэхүү олон улсын хандлагыг дагаж, цаашид цахилгаан авто машиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд дан ганц гэр хорооллоос ялгарах утаатай тэмцэх бус авто машинаас ялгарах утаатай давхар тэмцэх шаардлага тулгараад байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн зорилт”-ын хүрээнд хийж буй ажлуудын нэг бөгөөд цаашид Эко Улаанбаатар хот болох ажлын хүрээнд иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэсэн, ногоон хэрэглээг дэмжсэн олон ажлууд хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байна.