Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-22 15:03:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 34 нэгж талбарыг чөлөөлж, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 27 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийж, зөвшилцөх шатандаа явж байна. 
相关新闻