Авто худалдааны цогцолбор маргаашнаас эхлэн ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто худалдааны цогцолбор энэ сарын 24 буюу маргаашнаас эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, 10 дугаар сарын 1 хүртэл авто машин олгогч нарт албан татвар, түрээсгүйгээр авто машинаа борлуулах боломжийг олгож байна.
Авто худалдааны цогцолборын маркетингийн алба, хэрэглээний дарга н.Дүүрэн, Авто тээврийн үндэсний төвийн, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон, Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам, Авто худалдааны цогцолборт Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадрал нар өнөөдөр мэдээлэл хийв.
Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулан импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг авто худалдааны цогцолборт бүртгэх шийдвэр гарчээ. Мөн 10 дугаар сарын 1 хүртэл авто машин олгогч нарт албан татвар, түрээсгүйгээр авто машинаа байршуулах боломжийг олгож байгаа аж.
Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа нээсэнтэй холбогдуулан Замын цагдаагийн албатай ярилцан импортоор орж ирсэн буюу улсын дугааргүй авто машинууд энэ сарын 27-ныг хүртэл 10.00-16.00 цагийн хооронд Баянзүрх дүүргээс явах бол уулын замаар, бусад дүүргээс явах бол нарны гүүр, яармаг, сонсголон авто худалдааны цогцолбор гэсэн маршрут гаргасан байна. Цаашдаа авто машинуудаа төмөр замаар шууд тээвэрлэн буулгах нөхцлыг Зам тээврийн хөгжлийн яамтай ярилцан ирэх жилээс эхлэхээр болсон аж.
Нийслэл Улаанбаатар хотод, Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагаанд нь импортоор орж ирсэн авто машинд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийдэг аж. Цаашлаад эдгээр салбаруудыг хаана гэж байлаа.

М.Жавзмаа