Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлж, 8 асуудал хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх юм. Дараа нь 2016 оны төсвийн багц хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээр, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Ч.Ариунболд