Амьжиргааны түвшин доогуур 10 өрхөд өргөө цагаан гэр өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тойрогтоо ажиллаж олон асуудлыг шийдэж байна.
Тэрбээр өрх толгойлсон, амжиргааны түвшин доогуур, ажилгүй 10 өрхөд өргөө цагаан гэр, 24 багийн эмч нарт мотоцикл гардуулж өглөө.
Мөн аймгийн төв Есөнбулаг сумын амьдралын түвшин доогуур өрхийн 6-11 насны 210 хүүхдэд хичээлийн хэрэглэлийг хувиасаа хандивласан байна.
Ш.Цоодол