Архангай аймагт энэ жил 2000 гаруй сурагч нэгдүгээр ангид суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймагт 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэгт нийт 25000 гаруй хүүхэд суралцана. Үүнээс 7148 цэцэрлэгийн насны хүүхэд байгаа бөгөөд үлдсэн 17300 гаруй хүүхэд нь сургуульд суралцах юм. Харин нэгдүгээр ангид орохоор 2000 гаруй хүүхэд бүртгүүлсэн тухай мэдээг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлж байна.
Аймгийн боловсролын салбар энэ хичээлийн жилд боловсролын бүх шатны байгууллагын үйлчилгээг чанаржуулах, ажлын хариуцлага, ёс зүй, хууль дүрмийг хэрэгжүүлэх зорилготой ажиллана. Энэ зорилгын хүрээнд сургууль, цэцэрлэг бүр хүний хөгжийн төв байх, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, багш нарын ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлж, хууль дүрмийн хүрээнд ажиллах, мөн үр дүнд суурилсан боловсролын үйлчилгээг сургууль, цэцэрлэг бүрт бий болгож, үр дүнг тооцон ажиллах, багш, сурагчийн аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Б.Гэрэлт-Од