Орхон аймаг энэ жил 16 тэрбум төгрөгөөр 300 гаруй бүтээн байгуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймагт Баян-Өндөр, Жаргалант сум болон аймгийн төсвийн 16 тэрбум төгрөгөөр 300 орчим ажил хийж байна. Үүнээс үерийн далан барихад 400 сая төгрөг зарцуулжээ.
Учир нь тус аймагт авто зам, үерийн далангийн асуудал тулгамдаад буй. Иймд энэ онд үерийн далан суваг барихдаа бетонон бэлдэц ашигласан гэж Эрдэнэт хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал хэллээ. Энэ нь үерийн далан, сувгийн насжилт, ашиглалтыг нь уртасгадаг байна. Ирэх онд орон нутгийн төсөвт 5, 6 дугаар хорооллын үерийн сувагчлалын ажлыг цогцоор нь хийх ажээ. Харин улсын төсвийн хөрөнгөөр энэ жил Эрдэнэ багийн 640 хүүхдийн сургуульд 1.1 тэрбум, Баянбулаг багт баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гүйцээхэд 300 сая төгрөг зарцуулсан байна.

Б.Оюун-Эрдэнэ