Усны төв лаборатори 60-70 төрлийн шинжилгээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-08 12:52:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийнхний ундны усны чанар, аюулгүй байдлыг шинжилж, хяналт тавьдаг Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын Усны төв лабораторийн шинэ байр өнөөдөр ашиглалтад орлоо.
Энэхүү лаборатори өмнө нь усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан юм. Харин шинэ байранд орчин үеийн 150 гаруй өндөр мэдрэмжит тоног төхөөрөмж суулгаж өгснөөр 60-70 төрлийн шинжилгээ хийх боломж бүрджээ.

Тус лабораторийн Ундны усны химийн болон нян судлалын хэсэг нь эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 950 гаруй цэгийн усны чанарт химийн шинжилгээ хийдэг аж. Харин Бохир усны химийн болон нян судлалын хэсэг нь цэвэрлэх байгууламжуудад ирж буй ус болон цэвэрлээд байгальд нийлүүлж буй усны чанарт химийн, макро болон микро 20-25 төрлийн элементийг шинжилдэг байсан нь одоо 40-50 болж нэмэгдсэн байна.

Ч.Ариунболд
 
相关新闻