Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.
2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлд 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байгаа юм. Засварын ажилтай холбогдуулан өвлөөс өмнө Улаанбаатар хотын дулааны төв шугамд 12 удаагийн зогсолт хийхээр төлөвлөсөн нь төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 11 зогсолт хийгээд байна.
НЗД-аас өгсөн үүргийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Ч.Ариунболд