ХААИС-ийн уулзварын нэвтрэх чадвар хоёр дахин нэмэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр нээлээ.
Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй бөгөөд зорчих хөдөлгөөн ихтэй тул түгжрэл үүсдэг байжээ. Тиймээс тус хэсгийн автозамын зорчих хэсгийн өргөнийг 13 метр, 5 эгнээ болгох ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ) хариуцан гүйцэтгэсэн байна. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилго тавьсан. Үүний дагуу энэ ондНийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов” компанийн баруун урд уулзвар, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын уулзвар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвар гэсэн дөрвөн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Ч.Ариунболд