Турк улсад төгсөгчдийн анхдугаар уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-09-11 16:17:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркууд, ах дүү нийгэмлэгийн захиргаа (YTB)-наас Туркийн Элчин сайдын өргөөнд энэ сарын 9-нд Хилийн чанад дахь Туркэд төгсөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал болон Хилийн чанад дахь Туркууд, ах дүү нийгэмлэгийн захиргааны Соёл, нийгмийн харилцааны албаны дарга Мэмэт Кылыч нар нээж үг хэлэв. Уулзалтад Турк Улсад төгсөгчдийг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн захирал дэд профессор С.Зүльфикар болон МҮОНТВ-ийн захирал Р.Гандиймаа болон 200-аад төгсөгч оролцжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс БНТУ-ын Их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн залуучуудыг холбох, тэдний хэл, соёлын харилцаа холбоог нь үргэлжлүүлэх, улс хоорондын харилцааг хөгжүүлэх зорилгоор анх удаа
Монгол Улсад зохион байгуулагдсан тус арга хэмжээг төгсөгчид дэмжиж идэвхтэй оролцсон аж.
相关新闻