Эрдэнэбулган сумаас хөрш зэргэлдээ 5 сум хадлангаа бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-11 21:10:23
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум нь байгаль цаг уурын аятай таатай нөхцөл бүрдсэн учраас жил бүр хадлан тэжээл, үр тарианы ургалт бусад сумаас арвин байдаг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэбулган суманд Их-Уул, Тариалан, Рашаант, Шинэ-Идэр, Арбулаг гэсэн хөрш зэргэлдээх 5 сум хадлан тэжээлээ бэлтгэж байна.

Эрдэнэбулган сумын хувьд хадлан тэжээлийн ажил эхэлсэн, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил зуун хувь бүрэн хангагдсан байна. Өвс тэжээлийн хувьд нөөц бүрдүүлэлтийн ажил үргэлжилж байгаа гэнэ. Тус сумын  хэмжээнд нийтдээ 3200 га талбайд үр тариа тарьснаас тариа хураах боломжтой талбай нь 1600 га орчим талбай байгаа бөгөөд  1100 га талбай нь оройтож ургасантай холбоотойгоор ногоон тэжээл болсон ажээ.
Б.Гантуяа
 
相关新闻