Олон улсын нислэгийн хөөрөлт болон буулт 14.5 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын харъяа Чингис хаан Олон улсын нисэх буудалд энэ оны эхний найман сард олон улсын чанартай нислэгийн хөөрөлт болон буулт 4163 үйлдэгджээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ИНЕГ өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Мөн хугацаанд орон нутгийн хөөрөлт буулт 3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн энэ онд Монгол Улсын агаарын зайгаар 62 мянган олон улсын нислэг өнгөрчээ. Олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд энэ оны нэгдүгээр сард “Агаарын замуудыг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тушаал гаргасан. Тушаалын хүрээнд Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэн тогтоож, энэ оны гуравдугаар сарын 30-наас нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгчээ.

Ч.Ариунболд