Эрдэнэтчүүд электрод үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-12 22:22:40
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Хоногт нэг тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр тун удахгүй Орхон аймагт нээгдэнэ. Импорт орлох уг электрод нь 2-5 мм голчтой, 300-400 мм урттай, 35-200В-д  гагнах хүчин чадалтай бүтээгдэхүүн юм.

Үүнийг “Эрдэнэт Шинжлэх ухаан, технологийн парк” ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ. Уг үйлдвэр нээгдснээр гурван хүн тогтмол ажлын байртай болно. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа электрод нь БНХАУ-аас орж ирсэн J422, 507 гэсэн үзүүлэлтэй байдаг бол Орхон аймагт үйлдвэрлэгдэх гэж байгаа электрод нь дээрх хоёр электродын хольцоор үйлдвэрлэх гэнэ. Электродын түүхий эдийг Монголоосоо гаргаж байгаа нь давуу талтай гэнэ.

Дашрамд дурдахад, тус үйлдвэртэй хамт усан суурьтай будгийн үйлдвэр ашиглалтад орно. Монгол Улс будгийн хэрэгцээгээ 100 хувь импортоор авдаг. Гэхдээ химийн өндөр найрлагатай будаг нь хүний биед сөрөг нөлөөтэй байдаг бол шинээр нээгдэх усан суурьтай будаг нь байгаль экологи, хүрээлэн буй орчин, хүнд сөрөг нөлөөгүй гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻