М.Ганцэцэг: Айрагийн гозгорын олдвор Сяньбигийн эхэн үед холбогдоно гэж судлаачид үзэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Жаргалант сумын Айрагийн гозгор гэх газраас олдсон Хүннүгийн хожуу үе Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг дурсгалд малтлага хийх ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа билээ. Малтлага, судалгааны ажлыг Монголын Үндэсний музей, Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хийсэн юм. Энэ талаар Орхон аймгийн Музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор гэх газраас их ховор олдворууд олдсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Хэчнээн булш, бунхан тэнд байна. Яг ямар олдворууд олдсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор гэх газраас Хүннүгийн хожуу үе, Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг бүлш оршуулгад малтлага судалгаа хийх ажил 2014 онд эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Эхэндээ археологичид тэнд 92 булш байна гэж тогтоосон байдаг боловч хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 102 булш болж нэмэгдсэн. Үүнээс дөрвөн жилийн хугацаанд 13 булшийг малтсан. Гэхдээ тэдгээр булшнуудын ихэнх нь тоногдсон байсныг эрдэмтэд хэлж байна билээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 13 булш малтсаны хамгийн сүүлийнх нь тоногдоогүй байсан. Энэ булш Хүннүгийн сүүл үе, Сяньбигийн эхэн үед холбогдоно гэж судлаачид ярьж байгаа. Гэхдээ энэ мэдээлэл бүрэн батлагдаагүй байгаа. Иймээс бид энэхүү газар судалгаа явуулж, уг дурсгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг олж, тэдгээрийг хэн, хэзээ үйлдсэн, ямар аж ахуй, соёлтой ард түмэн байсныг тодруулах зайлшгүй шаардлага урган гарч байна.
-Айргийн гозгорын олдвор дээр нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан гэж сонссон юм байна?
Үндэсний түүхийн музейгээс хэрэгжүүлж буй хээрийн малтлага судалгаанаас илэрч буй олдвор дээр хээрийн нөхцөлд стандарт сав баглаа боодолд боож олдворыг гадны нөлөөнөөс хамгаалж хадгалалт хамгаалалтын арга зүй авах талын сургалтын ажилд Монголын талаас Соёлын өвийн төв, Хархорум музей, Дүрслэх урлагийн музей, Орхон аймгийн музей, Улаанбаатар Их Сургууль, Японы талаас Нара Их сургууль Осакагийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Кьюшю орон нутгийн музейн мэргэжилтнүүд оролцож харилцан туршлага солилцож хээрийн дадлага ажил хийсэн. Энэхүү малтлагын ажилд гадаадын маш олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа. АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн багш, доктор Кристине Лее сүүлийн дөрвөн жилийн турш ажиллаж байна. Мөн малтлагаар гаргаж ирсэн олдворыг хадгалах, хамгаалах тал дээр Японы Нарагийн их сургуулийн хадгалалт, хамгаалалтын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан М.Оюунтулга ажиллаж байна. Газрын гүнд 90 хэмийн чийгшилтэй газарт байсан олдвор газрын хөрсөн дээр буюу 20 хэмийн чийгшилд гараад ирэхээр устаж үгүй болох аюултай. Тиймээс газрын гүн дэх тэр чийгшлийг хэрхэн хадгалах, яг тийм орчныг хэрхэн бий болгохыг М.Оюунтулга доктор, 2017 оны олдвор дээр туршиж үзсэн. Ер нь манайд олдворыг хадгалах, хамгаалах тал дээр нэлээд асуудалтай. Малтаад л байдаг, малтаад л байдаг. Гараад ирсэн зүйлийг нь яаж хадгалах, хэрхэн сэргээн засварлах вэ гэдэг нь асуудал болж байгаа юм. Харин энэ жилээс Япон улстай хамтраад, газар дээр нь хээрийн нөхцөлд хадгалж хамгаалах, сэргээн засах гаргаад ирсэн олдворыг яг тэр хэвээр нь Соёлын өвийн төвд аваачиж, сэргээн засварлаад музейд тавьж, ард түмний хүртээл болгох ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
-Одоогийн байдлаар хэчнээн булш бунхнаас ямар олдворууд илрээд байгаа вэ?
-Монголд Хүннүгийн үеийн булш маш олон бий. Харин Сяньбигийн үед холбогдох булш байхгүй. Хэрэв Айргийн гозгорын 102 булш Сяньбигийн үед холбогдвол Монголын нутаг дэвсгэрээс олдсон анхны булш болно. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд Сяньбигийн үеийн булш маш их байдаг юм байна. Тэнд магистрын зэрэг хамгаалсан монгол залуу Айргийн гозгорын олдвор дээр ажиллаж байгаа. Айргийн гозгорын том булш маань олон улсын хараанд нэгэнт өртчихсөн. Олон улсын хамтын ажиллагаагаар цаашид үргэлжлэх бүрэн боломжтой. Энэ онд Айргийн гозгорын 7, 53, 89 гэсэн гурван булшийг малтсан. Эхний 53 дахь булш хүүхдийн булш байсан. Тонуулчид тоночихсон байсан учраас юу ч илрээгүй. Долдугаар булш маш том бөгөөд хос булш байсан. Мөн л тонуулчид аль хэдийн тоночихсон байсан. Гэхдээ нэг булшнаас нь гурван ваар, нэг пийшин, бас түүн дээр тавьсан хоёр таваг шиг зүйл олдсон. 89 дүгээр булш бол огт тоногдоогүй байсан. Тоногдоогүй булшнаас одоогийн байдлаар модон морь, модон үхэр, модон аяга, ширээ гэх мэт зүйлүүд гарсан. Гэхдээ судлаачид судалж байгаа. Сэргээн засах үйл явцыг нь Монголд анх удаа Японоос авчирсан сахарын уусмалаар хийж байна. Энэ ажилд Соёлын өвийн мэргэжилтэн, Орхон аймгийн музейгээс миний бие, М.Оюунтулга бид гурав ажиллаж байна. Олны хүртээл болоход цаг хугацаа их шаардагдана.
-Ер нь манайд түүхэн дурсгалт олдворууд маш их байгаа. Харин сэргээн засварлах ажил дутмаг юм байна. Үүнээс гадна Айрагийн гозгороос олдсон олдворууд хэзээ музейд ирэх вэ?
-Тийм ээ. Соёлын өвийн төв маань одоо ямар байранд байгаа билээ. Төвийн байр нь баригдсан ч төр, засгаас санхүүжилтийг нь шийдвэрлэж өгч чадахгүй байгаа гэсэн. Монголын археологичид нэгдүгээр сард эрдэм шинжилгээний хурлаа хийдэг. Бүтэн жилийнхээ ажлыг дүгнэдэг гэсэн үг шүү дээ. Тэр хүртэл ажиллана. Наймдугаар сарын 07-ноос эхлээд олдвороо аваад Соёлын өвийн төв дээр аваачсан. Шинэ туршилт явагдаж байгаа учраас цаг хугацаа их шаардагдана. Ер нь багадаа жилийн хугацаа шаардлагатай. Бүгдийг нь сэргээн засварлаад аймгийн музейд авчрахад шүү дээ. Үүнд маш олон асуудал тулгарна. Тэр бүрийг бид амжилттай даван туулснаар аймгийн музейдээ авчраад 2014-2017 оны хооронд малтсан олдворуудаараа томоохон хэмжээний үзэсгэлэнг гаргаснаар хүмүүс ойлгох байх.

-Ерөнхийдөө орон нутгаас олдсон үзмэрүүдийг хотын Музей авчихдаг уу, эсвэл орон нутгийн өмч байх уу?
-Малтлага хийх эрхийг нь өгдөг газар бол БСШУСЯ. Хаанаас санхүүжилт гарах вэ гэдгийг бас шийдвэрлэнэ. Ерөнхийдөө манай Орхон аймгийн хувьд музейд үзмэр авах ямар ч төсөв байхгүй. Гэтэл орон нутаг 2015 онд 30 сая, 2017 онд 38 сая төгрөгийн төсвийг Айргийн гозгорын малтлагад гаргаад, олдсон олдворуудыг нь музейдаа авчирч байгаа энэ үйл явц бол музейнхээ үзвэр, сан хөмрөгийг баяжуулж байна гэсэн үг. Тэгэхээр манай аймаг томоохон зүйлийг хийгээд, хэрэгжүүлээд эхэлчихсэн. 2014, 2016 онд Монголын Үндэсний музей санхүүжилтээ олоод, олдсон олдвороо аваад явчихсан. Санхүү төсвөө гаргасан тал нь давуу эрхтэй. Тэгэхээр аймаг маань буруу зүйлд мөнгөө зарцуулахгүй байгаагийн илрэл энэ гэж хэлэх байна. Эдгээр олдворууд 2000 жилийн өмнөх үед хамаарч байгаа шүү дээ. 2000 жилийн өмнөх газрын хөрсөнд байгаа олдворуудыг аймаг санхүүжүүлээд, газрын гүнээс гаргаж ирээд, сэргээн засварлуулаад, тодорхой цаг хугацааны дараа музейд ирээд бусдын хүртээл болж байгаа нь л хамгийн чухал. Дахиад хэдэн жил хадгалагдаж, хэдэн хүний хүртээл болох вэ гэдэг нь маш томоохон цогц асуудал шүү дээ. Яг үнэндээ манай монголчууд хэлбэрийг нь хараад байдаг. Энд 38 сая төгрөгийн эд зүйл малтуулж байсны оронд эмнэлэгт нэг машин өгчихье гээд байдаг. Тэр машин хоёр жилийн дараа л байхгүй болно. Гэтэл түүхэн дурсгалууд хадгалагдаж л байна. Монголчууд бид ямар түүх, соёлтой ард түмэн байсан бэ гэдгийг тэр гүнд байсан зүйлээр нотолно шүү дээ.

Б.Оюун-Эрдэнэ