Иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувьтай байгааг ИНЕГ-аас мэдээлэв.
Тус газар “ИНЕГ-ын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө” боловсруулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр уг төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд танилцуулсан байна. Төлөвлөгөөний дагуу ИНЕГ 18 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд 81 хувийн биелэлттэй яваа юм.
Харин орон нутгийн нисэх буудлууд өөр өөрсдийн гаргасан төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ базааж байгаа юм. Тухайлбал, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 65 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 37 ажил 100 хувь дууссан байна. Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны бэлтгэл ажлын төлөвлөгөө 80 хувь, “МИАТ” компани 68 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ өвөл өмнөх жилүүдээс илүү цастай, хүйтэн байх төлөвтэй байгаа тул бэлтгэл ажлыг сайн хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатай дэд сайд анхааруулсан байна. Мөн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал гарвал ЗТХЯ яаралтай горимоор шуурхай шийдэж өгнө гэжээ.

Ч.Ариунболд