Жаргалант суманд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ онд орон нутгийн төсвөөс Жаргалант суманд 300 гаруй сая төгрөгийг инженерийн шугам сүлжээний шинэчлэл, орон сууцны барилгын гадна фасад будах, цэцэрлэгийн засвар, хоёр тарифт тоолуур олгох ажилд зарцуулж байна.
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 856 сая төгрөгөөр 40 орчим ажил хийж байна. Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал дээрх ажлуудтай танилцаж анхаарах шаардлагатай хэдэн асуудал байгааг хэлж мөн ирэх оны төсөвт тусгах ажлынхаа жагсаалтыг гаргахыг анхаарууллаа.
Жаргалант сум нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 25 нэр төрлийн ажил төлөвлөсөнөөс уурын зуух болон инженерийн шугам сүлжээний засварын ажил 100 хувь биелжээ. Харин малчид, тариаланчдын өвөлжилтийн бэлтэл байдал одоогоор бүрэн хангагдаж дуусаагүй байна.

Б.Оюун-Эрдэнэ