“Монгол туургатан театр”-ын өвөл цагийн нээлт лхагва гарагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театрын өвөл цагийн нээлтээ “Бид мартахгүй” тоглолтоор хийнэ.
Тоглолт лхагва гарагийн 17 цагт үнэ төлбөргүй болно. 34 дахь удаагийн өвөл цагийн нээлтээр ТХШ, АЖ, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн “Бүүвэйн дуу”, Юндэн Нансалмаа нарын хоршил,Ордон,Балган ноёны хэсгээс гадна “Хэнтийн өндөр ууланд”, “Анчин ба согоо”,”Бор халиуны хоршил”,”Жаргалын зам” дуурийн хэсгээс 14 номер тоглох аж.Иймд Театрын дарга Д.Баасанжаргал 50-аад уран бүтээлч сар орчмын хугацаанд бэлтгэл базаасан “Бид мартахгүй” тоглолтыг өргөнөөр ирж, үзэхийг уриалав.
Үүний дараа Аймгийн театрын уран бүтээлчид “Төв нутгийн дуулал” концертоо нийслэлийн үзэгчидэд толилуулна.
Ш.Шүрэнцэцэг