Таеквондочид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын таеквондогийн Монголын холбооны шигшээ багийн тамирчид энэ сарын 15-21-нд БНАСАУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медал хүртжээ.
	Дэлхийн таеквондогийн тамирчдын ур чадварыг шалгаж эрэмбэлдэг ДАШТ-д энэ 69 орны тамирчид оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон байна. Манай улсаас 13 тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг олон улсын шүүгчтэй оролцож багийн хатуугийн төрлөөр Б.Мөнх-Оргил ахлагчтай эрэгтэй баг алтан медаль, хосен-сүлийн төрөлд ОУХМ Б.Отгонбаяр ахлагчтай баг мөнгө, хувийн хатуугийн төрлөөр Ж.Баттулга хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 69 орноос долдугаар байр эзэлсэн байна. 
	 
Д.Өлзий
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    