Массачусетсын институттай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газар, АНУ-ын Массачусетсын технологийн институттай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурахыг БСШУ-ны сайд Л.Гантөмөрт үүрэг болгожээ.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2014 оны нэгдүгээр сард тус сургуульд хамтран ажиллах хүсэлт илгээсэн бөгөөд гуравдугаар сард зөвшөөрсөн хариу ирүүлжээ. Одоогоор хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ сарын 16-20-нд хэлэлцээр байгуулах аж. Тус инстутитэй хамтран ажилласнаар Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт хөгжил дэвшил гарна хэмээн Засгийн газар үзэж байна хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
Массачусетсын институт нь 1968 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 11000 гаруй оюутантай, 1000 гаруй профессор, 800 гаруй багштай үйл ажиллагаагаа явуулдаг аж. Байгуулагдсан цагаас нь хойш 82 Нобелийн шагналтан тус сургуулиас төрсөн бөгөөд төгсөгчид нь 25 мянга 800 гаруй компани байгуулан ажиллаж байгаа юм байна. Тус сургууль улсынхаа эдийн засагт нэг жилд хоёр их наяд ам.долларыг төвлөрүүлдэг аж.
Ч.Ариунболд