Уулын эрчимт алхалтын тэмцээн энэ сарын 30-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-27 13:56:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хайрхан Аялагч клуб”–ээс санаачлан зохион байгуулдаг Уулын эрчимт алхалтын тэмцээн ирэх бямба гарагт болно.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн Манзушир-Зайсан чиглэлд нийт 17,5 км зайд болох юм. Тус тэмцээн нь уулын аялал, уулын гүйлтийн төрлийг хөгжүүлэх зорилгоор клубуудын хооронд нөхөрсөг харилцаа үүсгэдэг онцлогтой. Мөн харилцан туршлага солилцох, суралцах, хамтын ажиллагааг өрнүүлэх, алхах сонирхолтой хүмүүст зөв мэдээлэл өгөх, энэ спортоор хичээллэх сонирхлыг нь төрүүлэх зорилготой.

Тэмцээнд нийслэл хот, орон нутгийн уулын болон явган аяллын клубууд оролцдог уламжлалтай. Энэ жил тус тэмцээнд оролцохоор “УБ хайкинг”, Хайрхан аялагч, “Хамтдаа алхъя”, “Оргил өөд”, “Тэнгэр уулчид, болон JCI уулчдын клуб, Монголын Скайраннингийн холбооны баг, Уулчин Монгол клуб, “Монгол Алтай” төв клуб зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явагддаг шилдэг клубүүдийн 130 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Д.Өлзий
相关新闻