Алтайн иргэдэд нүдний эмчилгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-09-28 13:27:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт нүдний тусламж үйлчилгээ, нүдний болрын мэс заслын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
2015-2020 оныг хүртэл таван жилийн хугацаанд Канад улсын Засгийн газар болон Канад улсын Лаурел сангийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр Канадын эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний эмч нартай хамтран энэ ажлыг гурав дахь удаагаа зохион байгуулсан байна. 
Тэд тус аймгийн 300 гаруй хүнийг үзлэг оношлогоонд хамруулж, 70 гаруй хүнд болрын хагалгаа, 20 гаруй хүнд нүдний нөхөн сэргээх мэс заслыг хийжээ. Мөн алслагдсан 6 сумын иргэдэд үзлэг хийж нүдний шил тохируулж өгсний дээр тус аймагт нүдний ямар өвчин тохиолдож байгааг судалсан байна.                                                                                                                       
          Ш.Цоодол
相关新闻