Арслан Б.Жамьяндоржийн нэрэмжит барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын арслан, "Тэмээ өргөдөг" хэмээн алдаршсан Б.Жамъяндорж агсны нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах барилдаан Булган аймгийн Сайхан суманд боллоо.
Тус барилдааны 11-12 насны ангилалд Хутаг-Өндөр сумын Т.Тэмүүжин, 13-14 насныханаас Сэлэнгэ сумын Э.Гантулга, 15-16 насны ангилалд Спортын дунд сургуулийн Б.Мөнх-Эрдэнэ, 17-18 насны бөхчүүдээс мөн сургуулийн Б.Бат-Эрдэнэ түрүүллээ
Уран барилдааны шагналыг Гурванбулаг сумын Д.Өсөх-Ирээдүй хүртэж, "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар Спортын дунд сургуулийн У.Жамьянсүрэн шалгарлаа.
Нийт багийн дүнгээр Спортын дунд сургууль, Дашинчилэн, Гурванбулаг, Сайхан сумын сургууль эхний байрыг эзэлсэн байна.
Сумын Засаг даргын Тамгын газар, "Алтан унага"-ны эзэн Н.Батчулуун, сумын сайн малчин Т.Болдтавхай, "Орхон марал" ХХК-ийн захирал Ж.Намхай нар нэрэмжит барилдааныг ивээн тэтгэлээ гэж сумын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Н.Юмчинрагчаа ярьлаа.
М.Батжаргал