Рашаан ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-03 07:39:41
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор рашаан ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Рашааныг эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглахад хоногт нэг хүний төлбөрийг халуун рашаанд 500, хүйтэн рашаанд 400 төгрөг байхаар тооцжээ. Харин халуун рашааныг үйлдвэрлэлийн болон үйлчилгээний зориулалтаар ашиглавал шоометр усыг халуун рашааныг 1500, хүйтнийг 3000 төгрөг байхаар төлбөрийн хэмжээг шинэчилжээ.
Тус аймаг Могод сумын Хульжийн Хульжийн халуун рашаан, Баян-Агт сумын Хануй, Цагаан гол, Сайхан сумын Хунт, Тэшиг сумын Шувуун үүрт зэрэг анагаах увьдастай олон рашаан ус байдаг юм.
М.Батжаргал
相关新闻