Далан багийнхан шинэ байртай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын Далан багийнхан багийн төвийн шинэ байртай боллоо.
Тус барилгыг А.Чинзориг захиралтай "Галт Алтгана" ХХК өөрийн 43 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн иргэдэд төрийн үйлчилгээ авах аятай тухтай нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.
Багийн байрны барилгын ажил дуусч багийн ард иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо гэж Тэшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан С.Гантуяа мэдээллээ.
М.Батжаргал